Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зам
2017 оны 2 сарын 15 [Уншсан тоо: 38689]
Үнэ цэнийн тэнцвэр гэдэг
Үлэмжийн их тэнцвэр


“Улаач” 1957 он
Л.Гаваа. 1921-1991 он
Усан будаг/цаас/
57x42cm


Аав нь чамд нэг юм хэлэе.

Миний хүү: Амьдралыг дээрээс нь бас доороос нь харж ойлго. Дээрэнгүй ширүүн битгий бай. Бас ядуу дорой битгий харагд. Юу гэсэн үг вэ? гэвэл: Юу илүү үнэтэй вэ? Гэж биш. Юу жинхэнэ үнэтэй вэ? гэдэгийг олж хар гэсэн үг. Үнэ цэнийн тэнцвэр гэдэг Үлэмжийн их тэнцвэр гэдэг юм. Тийм учраас: Сөрөг биш, Эерэг цэнэгтэй амьдар. Гэгээлэг үзэл хийморлог сэтгэхүйтэй бай.

Аав нь ингэж бодож байна.

Тийм нэг түүх аав нь чамд хэлж өгөе. “Агнистын гэгээ” гэдэг номноос уншсан юм.

Нэг эр Бурхан Буддатай уулзжээ. Тэр хүн Буддагийн зам мөрийг буруутган зүхэв. Хуруу гозолзуулан зүхсэн аж. Будда чимээгүй хүлцэв. Түүний муушаал зогссон хойно Будда ингэж асуулаа

-Найздаа бэлэг өгөхөд авахгүй бол Бэлэг өөрт чинь үлдэнэ биз? гэхэд Тэр эр

-Тийм гэлээ


Будда

-Та сая надад Муу үгийн бэлэг өглөө. Даанч би авсангүй. Муу сайн үйлийн үр Өөрт тань эргэж ирдэг юм. Авиаг давтах цуурай мэт. Биеийг дагах сүүдэр мэт. Тийм учраас Муу үг, Муу үйлээс сэрэмжилж яваарай гэж Тэр хүнд хэлсэн гэдэг юм.


Тэгэхээр ийм байна.

Энэ сургаалийн агуулга нь илүү их гүн юм. Юу гэсэн үг вэ? гэвэл: Хэн нэгний муу үг хэллэг, хараал зүхэлийг битгий хүлээж ав. Хүлээж авахгүй бол түүнд өөрт нь буцаад очно гэсэн үг. Муу үйл, Муу үгнээс сэрэмжилж яв. Сайн үг, Сайн үйлийг өөртөө шингээ гэсэн үг. Аливаа сайн мууд, Аль алинд нь хатуу ширүүн бүү ханд. Бодож ярь. Буруутгаж битгий ярь гэсэн үг. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Дуугүй суу. Доошоо хар. Ядуу дорой харагд гэсэн үг биш. Хэзээ ярих, Хэзээ чимээгүй болохоо мэдэж бай. Хэлэх үгээ нам дуугаар Зөв талаас нь бодож хэл. Зөв үйлдэл хий гэсэн үг. Өөрөөр хэлбэл: Аливаа юманд зөөлөн, уян хатан ханд гэсэн үг. Зөөлөн, уян хатан байна гэдэг Сул дорой чанар биш. Амьдын шинж, Амьд юмс уян бас зөөлөн байдаг. Үхсэн юм хатуу хөшүүн, ширүүн бас хэврэг байдаг юм. Тийм учраас: Хатуу ширүүн хандана гэдэг Үхэл мөхөлийн шинж. Уян хатан, зөөлөн байна гэдэг амьд амьдралын шинж.

Тийм учраас Миний хүү: Чи хатуу ширүүн битгий бай. Хараал, атаархалаас хол яв. Хэтэрхий их шуналаас зай барь. Муу муухай үг хэллэг битгий хэрэглэ. Нүгэл хилэнцээс айж яв. Оюун ухаанаа цэвэрлэ. Бас цэгцэл.

Аав нь ингэж бодож байна.

Чи юу гэж бодож байна?

Хүүдээ бичсэн захидал номоос

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив